Хаврын хугас болж хамаг бүхэн сэргэнэ
2024-03-20 14:58:14
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 20 бол Хятадын уламжлалт 24 цаг улирлын хаврын хугас, хаврын улиралын дөрөв дэх цаг мөчлөг юм. Энэ өдөр нар дэлхийн экватор дээр шууд тусдаг ба бөмбөрцгийн хойд болон өмнөд хагаст өдөр шөнө тэнцдэг. Үүний дараа нарны шууд тусгал аажмаар хойд зүг рүү шилжиж, бөмбөрцгийн хойд хагаст өдөр урт, шөнө богиносож эхэлдэг.

Хаврын хугас болоход дэлхийн агаар мандлын хөдөлгөөн идэвхжиж, хөлдүү газар гэсч, хөрсөнд агаар нэвчих болсноор, үр суулгах тохиромжтой сайн цаг гэж хятадууд үздэг. Хаврын хугасыг тохиолдуулан Хятадын ард түмэн цэцэг сонирхох, өндөг зогсоож тавих зэрэг үйл ажиллагаанд оролцож, хаврын жимс ногоо идэж, аз жаргал, ерөөл дэмбэрэлтэй байхыг хүсэн, урин хавраа угтан байна.