Жо Байден, Дональд Трамп хоорондоо ширүүн дайралцсаар...
2024-03-20 15:38:51
Share
Share this with Close
youtube WeChat

Флорида, Охайо, Иллинойс мужид намын дотоод сунгаа 19-нд болов. Ардчилсан намаас нэр дэвшихээр нам дотроо сунгаанд оролцож буй өнөөгийн Жо Байден, Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр нам дотроо өрсөлдөж буй ерөнхийлөгч асан Дональд Трамп нар дотоод сонгуульдаа ялалт байгуулж, үүний зэрэгцээ хоёр бие рүүгээ маш ширүүнээр дайрсаар байна.

Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намаас Жо Байден, Бүгд найрамдах намаас Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь үндсэндээ тодорч байна. Анхан шатны сонгууль болох нам доторх сунгаа бол үзүүлэн төдий өнгөрч, дараачийн жинхэнэ тулаан руу шилжиж байна.

Ерөнхийлөгч Жо Байден санал хэлбийдэг "дүүжин" муж болох Невада, Аризонад сонгуулийн сурталчилгааны цуглаан хийж, Дональд Трампын цагаачлалын бодлого, бусад байр суурийг шүүмжилсэн. Флорида мужид бүртгэлтэй сонгогчийн хувьд Дональд Трамп мөн өдөр тус мужийн санал авах цэгт очиж өөртөө санал өгч, мөн үүний хажуугаар олон нийтийн сүлжээнд Жо Байденыг элэглэж шоолсон бичлэг оруулсан байна. Нэгэнтээ тэд, "Америкийн ардчиллын заналхийлэл" гэж хоёр биенээ харилцан буруутгаж байсан удаатай.

Америкийн сонгуулийн мэдээллийн "Бодит, ил тод улс төр" вэб сайтын санал асуулгаар, 19-ний өдрийн байдлаар Дональд Трамп дунджаар 1.7 хувиар Жо Байденаас илүү дэмжлэгтэй байна. Үүний зэрэгцээ судалгаанд оролцогчдын 64 хувь нь “АНУ буруу замаар явж байна” гэжээ.