2023 онд гадаадын хөрөнгө оруулалтыг ашигласан хэмжээ нь түүхийн гуравдугаар их үзүүлэлт юм
2024-03-20 20:17:19
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 20-нд Хятадын Төрийн Зөвлөлийн Мэдээллийн Албаны ээлжит хэвлэлийн бага хурал дээр, Үндэсний хөгжил шинэчлэлтийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ү Хао хэлэхдээ, 2023 онд Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг ашигласан хэмжээ нь түүхийн гуравдугаар их үзүүлэлт юм гэжээ. Тэрээр өнгөрсөн жилээс хойш Хятад улсад гадаадын хөрөнгө оруулалтыг ашигласан цар хэмжээ буурсан тухай тайлбарлаж, гурван хэмжүүрээр уг асуудлыг харж болно гэж үзэв. тухайлбал: 

Нэгдүгээрт, дэлхийн өнцгөөс харвал дэлхийн хил дамнасан хөрөнгө оруулалт нэмэгдэж буурах нь хэвийн үзэгдэл бөгөөд дэлхийн хил дамнасан хөрөнгө оруулалт 2023 онд 18 хувиар буурчээ. Ийм ерөнхий нөхцөлд Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах сайн эрч хүчээ хадгалсаар байна.

Хоёрдугаарт, цаг хугацааны хувьд 2023 онд Хятадын гадаадын хөрөнгө оруулалтыг бодитоор ашигласан хэмжээ мөн түүхэн өндөр түвшиндээ байсан юм. 

Гуравдугаарт, ирээдүйн чиг хандлагыг авч үзвэл, Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах ихээхэн давуу талтай бөгөөд өргөн орон зайтай юм. Хятад улс бол дэлхийн хамгийн том өсөлтийн боломжит зах зээл бөгөөд дэвшилтэт үйлдвэрлэл, шинэ хотжилт, хэрэглээний бүтэц шинэчлэгдэх асар их эрэлт хэрэгцээтэй хэвээр байх болно гэжээ.