ХНС-ийн бодлогын хүү хэвээр хадгална
2024-03-21 09:54:20
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Холбооны нөөцийн сан хоёр өдөр үргэлжилсэн мөнгөний бодлогын хурлаа өчигдөр, 20-нд дуусгаж, бодлогын хүүг 5.25-5.5 хувийн хооронд хэвээр хадгална гэж мэдэгдэв. Холбооны нөөцийн сан энэ онд бодлогын хүүгээ гурван удаа бууруулах төлөвтэй байна.

Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Холбооны нөөцийн сан тав дахь удаагаа бодлогын хүүгээ хэвээр үлдээж байгаа нь энэ юм. Мөн өдөр гаргасан мэдэгдэлд, инфляцийн урт хугацааны зорилтот хэмжээг 2 хувьд хүргэх итгэлтэй болохоос өмнө хүүгийн хэмжээг бууруулах боломжгүй. Одоогоор Америкийн эдийн засгийн хэтийн төлөв тодорхойгүй байна. Иймд мөнгөний бодлого боловсруулах үүрэгтэй Холбооны нээлттэй зах зээлийн хороо үргэлжлэн инфляцийн эрсдэлд анхаарлаа хандуулах ёстой гэжээ. 

Холбооны нөөцийн сан мөн өдөр эдийн засгийн хамгийн сүүлийн үеийн төсөөлөл гаргасан байна. Төсөөлөлд Америкийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 0.7 нэгж, 2.1 хувиар нэмэгдүүлж, 2025 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 0.2 нэгж, 2 хувиар өсгөжээ. Ажилгүйдлийн түвшин энэ жил 4 хувь, ирэх онд 4.1 хувь байх төлөвтэй. Энэ оны хувийн хэрэглээний зардлын үнийн индексээр хэмжигдэх инфляц 2.4 хувь болох таамаг байна. Хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний үнийг эс тооцвол үндсэн инфляц 2.6 хувьд хүрч, урт хугацааны зорилт болох 2 хувийг давсан хэвээр байна.