Газын зурвасын олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлэв
2024-03-21 09:40:34
Share
Share this with Close
youtube WeChat

Израилийн арми Газын зурвасын хамгийн том Шифа эмнэлэгт цэргийн тусгай ажиллагаа явуулсан гэж тус улсын Батлан хамгаалахын арми 20-ны орой мэдэгдэв.

Цэргийн ажиллагааны үеэр 3700 орчим Газын иргэнийг Шифа эмнэлгийн ойролцоох хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдээр дамжуулан Газын өмнөд хэсэгт нүүлгэн шилжүүлжээ. Мөн энэ үеэр 300 гаруй сэжигтнийг баривчилсан байна. Тэдний дотор Палестины зэвсэгт хүчний өндөр албан тушаалтан, албан хаагчид багтжээ.