Орос Украин харилцан цохилт өгсөөр байна
2024-03-21 10:24:36
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын БХЯ орон нутгийн цагаар 20-нд, Оросын арми мөн өдөр Купянск, Донецк, Авдеевка зэрэг олон чиглэлд Украины олон довтолгоог няцааж, тэдний армийн түлшний агуулах, агаарын довтолгооноос хамгаалах систем, их буу эсэргүүцэх радар руу довтолсон. Мөн Украины пуужингууд, нисгэгчгүй олон онгоцыг устгасан гэж мэдэгдэв.

Украины ЗХЖШ мөн өдөр байлдааны тайлан нийтэлж, өнгөрсөн 24 цагт фронтын шугамд Оросын армитай олон арван тулалдаан хийсэн. Украины Агаарын цэргийн хүчин Оросын цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн байрлалд хэд хэдэн дайралт хийж, Оросын зэвсгийн агуулах болон бусад объектод цохилт өгсөн байна.