"Хавар саатсан Хятад орон" хэвлэл мэдээллийн чуулган үргэлжилж байна
2024-03-21 10:10:11
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 19-нд Хятадын Төв радио телевиз, Камбожийн хааны академи хамтран зохион байгуулсан "Хавар саатсан Хятад орон" дэлхийн хэвлэл мэдээллийн яриа хэлэлцээний Камбожийн чуулган Пномпеньд болов. БНХАУ-аас Камбожид суугаа ЭСЯ-ны элчин зөвлөх Чэнь Чун, Камбожийн хааны академийн ерөнхийлөгч Сүн Ду, Камбож Хятадын найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх хорооны гишүүн, Камбож-Хятадын харилцааны хөгжлийн нийгэмлэгийн дарга Чеа Монил, Камбож-Хятадын Сэтгүүлчдийн холбооны тэргүүн Соби, Камбожийн үндэсний телевизийн дэд захирал Мау Морин тэргүүтэй хоёр орны улс төр, бизнес, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид гол сэдвийн хүрээнд гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэв. Хятад улсын шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний дэлхийд авчрах боломжууд, Хятад, Камбожийн "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт, Хятад Камбожийн хувь заяаны цогц нэгдэл зэрэг сэдвээр халуун яриа өрнүүллээ. Камбожийн Үндэсний телевиз, Камбожийн мэдээллийн агентлаг, Tamarind Tree News сайт, Bayon TV, Тайландын "Sing Siam Daily", Балбын "Light News Network" болон бусад олон улсын мэдээллийн хэрэгслүүд уг арга хэмжээний тухай өргөн мэдээлжээ. 

Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 19-нд, Хятадын Төв радио телевиз болон АНЭУ-ын чиг хандлага судалгаа, зөвлөх төвөөс хамтран зохион байгуулсан "Хавар саатсан Хятад орон" дэлхийн хэвлэл мэдээллийн яриа хэлэлцээний АНЭУ-ын тусгай чуулган Абу Дабид болов. Хятад, Арабын орнуудын улс төр, бизнес, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн төлөөлөгч болох зуу шахам зочид оролцож, Хятад улсын шинэ үйлдвэрлэлийн хүчний дэлхийд олгох боломж, Хятад, АНЭУ дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой, Хятад, Арабын орнуудын хамтын хүчин чармайлтаар дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зэрэг олон сэдвийн хүрээнд гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэв. АНЭУ-ын Үндэсний мэдээллийн агентлаг, Абу Дабигийн албаны өдрийн сонин, Египетийн "Үндэсний дуу хоолой" мэдээллийн сүлжээ болон Ойрх Дорнодын бусад гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү яриа хэлэлцээний талаар мэдээлж, мэдээлэл нь 200 сая хүнд цацагдав.