Рамадан сард гал зогсоохыг Хятад уриалав
2024-03-21 09:40:48
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгчийн орлогч Дай Бин өчигдөр, 20-нд Суданы сөргөлдөгч талууд Аюулгүй зөвлөлийн 2724 тоот тогтоолыг хэрэгжүүлж, Рамадан сард гал зогсоож, энгийн иргэд хохирохоос зайлсхийж, мөргөлдөөн хөрш орнууд руу тэлэхээс сэргийлэх ёстой гэв. 

Аюулгүйн зөвлөлийн Суданы хүнсний аюулгүй байдлын асуудлаарх нээлттэй хуралдаанд Дай Бин хэлэхдээ, Суданы зөрчил даамжирч, хүмүүнлэгийн байдал улам дордож, 18 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, хүнсний аюулгүй байдлын асуудал олон газарт хурцадлаа. НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагуудын ажлыг Хятад улс сайшааж байна. Суданы эрх баригчид хүмүүнлэгийн олон боомт нээж, тусламж үзүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж, талууд хүмүүнлэгийн тусламжийг шуурхай, аюулгүй, саадгүйгээр нэвтрүүлэхийг хүсэж байна гэжээ. 

Суданд гал зогсоож, хэвийн байдалдаа эргэж орох нь хүмүүнлэгийн байдлыг намжаах үндсэн зам юм. Африкийн холбоо, Зүүн Африкийн Засгийн газар хоорондын хөгжлийн байгууллага (IGAD) зэрэг бүс нутгийн байгууллагуудтай НҮБ хамтарч урт хугацааны энх тайван байдалд хүргэх алхам хийх болно. Мөргөлдөөн эхэлснээс хойш Хятад улс Суданд олон тооны эмнэлгийн эд материал, хүнсний тусламж өгч, хүмүүнлэгийн хямралыг намжаахад тусласан. Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа Суданд гал зогсоож, энх тайван байдалд хүргүүлэхийн төлөө бид үргэлжлүүлэн ажиллах болно гэжээ.