Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байна
2024-03-21 15:00:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд оролцсон Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Лю Суше танилцуулахдаа, он гарсаар засгийн газрын хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч, том төслүүдэд оролцох нийгмийн хуримтлалыг идэвхтэй дэмжиж, хөрөнгө оруулалтын үр нөлөөг өргөжүүлэхийг зорьж байна. Нэг, хоёрдугаар саруудад үл хөдлөхийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өсч, өсөлтийн хурд 1.2 нэгж нэмэгдсэн. Байшин барилгад оруулснаас бусад үл хөдлөхийн хөрөнгө оруулалт 8.9 хувиар нэмэгдэж, тогтвортой сайн гарааг эхлүүлсэн гэв.

Сангийн дэд сайд Ляо Минь хэлэхдээ, энэ оны эхний хоёр сард улсын нэгдсэн төсвийн орлого 4 их наяд 460 тэрбум юаньд хүрч, тогтворгүй хүчин зүйлийг хассаны дараах бодит өсөлт нь 2.5 хувь орчим болж, нөхөн сэргээгдэх өсөлтөө хадгалж, макро эдийн засгийн тогтвортой эерэг хандлагатай нийцэж байна. Улсын нэгдсэн төсвийн зарлага өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өсч, бүтэн жилийн төсвийн зарлагын 15.3 хувьд хүрч, зарлагын гүйцэтгэл ойрын 5 жилийн мөн үеэс хурдтай дээшилж байна. 

Он гарснаас хойш Хятадын Ардын банк макро эдийн засгийн бодлогын зохицуулалтаа эрчимжүүлж, ерөнхий тоо хэмжээний хувьд мөнгөний зээл, санхүүжилтийн зохистой өсөлтөө хэвээр хадгалсан гэж Хятадын Ардын банкны орлогч дарга Шуань Чан-нэн танилцуулав. Тэрээр цааш нь, хоёрдугаар сарын сүүлчээр М2 8.7 хувь, нийгмийн санхүүжилтийн цар хүрээ 9.0 хувь, юанийн зээл 10.1 хувиар өссөн нь зах зээлийн хүлээлттэй нийцэж, зээлийн бүтцийг үргэлжлүүлэн оновчтой болгосон.