Ши Жиньпин Индонезийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Прабовод баярын цахилгаан илгээв
2024-03-21 14:39:43
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, гуравдугаар сарын 20-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, Прабово Субянтотой утсаар ярьж, Бүгд Найрамдах Индонез улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Индонез хоёр уламжлалт найрсаг хөрш. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орны харилцааны хөгжил дардан замд орж, улс төрийн харилцан итгэлцэл улам бүр бэхжиж, хөгжлийн стратегийн уялдаа холбоо гүнзгийрч, харилцан ашигтай хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр тал Хятад Индонезийн хувь заяаны цогц нэгдэл байгуулах шинэ хуудас нээж байна. Би Хятад, Индонезийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, шинээр сонгогдсон ерөнхийлөгч Прабовотой хамтран ажиллаж, хоёр орны хувь заяаны цогц нэгдлийн бүтээн байгуулалтыг удирдан илүү их үр дүнд хүрч, томоохон хөгжлийн үлгэр жишиг бий болгохыг хүсэж байна. Мөн хамтын хөгжлийг эрэлхийлж, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээж, бүс нутаг, дэлхийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд хүчтэй түлхэц өгнө.