Цахим хэрэгслээс гарсан хог хаягдал 62 сая тн болжээ
2024-03-21 10:41:17
Share
Share this with Close
youtube WeChat

Орчин үеийн ухаалаг хэрэглээний эд зүйлсийн хаягдал болох шинэ төрлийн хог хаягдал дэлхийд овоорч эхэлжээ. 2022 оны байдлаар дэлхийд ийм төрлийн 62 сая тонн хог хуримтлагдсанаас, дөнгөж 25 хувийг нь ахин боловсруулсан гэж 20-ны өдөр гаргасан НҮБ-ын "Дэлхийн цахим хог хаягдлын хяналт" тайланд дурджээ. Энд цахим гэдэг үгийг цахим хэрэгслээс гарсан хог гэж ойлгох ёстой.

Тайланд дурдсанаар шинэ төрлийн хог хаягдлын хэмжээ 2010 онтой харьцуулахад 2022 он гэхэд 82 хувиар өссөн байна. Өнөөгийн хэрэглээнд үндэслэн тооцоход 2030 он гэхэд ийм төрлийн хог хаягдал одоогийн 62 сая тонноос 33 хувиар нэмэгдэж 82 сая тонн болох юм. 2030 он гэхэд дэлхий дахинд цахим хэрэгслээс гарсан хогийг ахин боловсруулах хэмжээ 20 хувиар буурна гэж таамаглаж байна. Хэрвээ ахин боловсруулалтыг 60 хувьд хүргэж чадвал хүний эрүүл мэндэд учруулах эрсдэлийг бууруулж, үйлдвэрлэлд 38 тэрбум ам.долларын үр өгөөж бий болгоно гэжээ.