Тайвань бол Хятад улсын Тайвань юм
2024-03-21 17:54:04
Share
Share this with Close
youtube WeChat

3 дугаар сарын 21-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын төвийн командлагч Жон Акуйлиногийн холбогдох үг яриатай холбогдуулан асуусан сурвалжлагчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хариулахдаа, Ази Номхон далайн бүс бол энх тайван хөгжлийн бүс, харин геополитикийн зөрчилдөөний талбар биш. Ази Номхон далайн бүсэд сөргөлдөөн өдөөж, хагарал үүсгэж буй нь Хятадын тал бус, харин Америк юм. Тайвань бол Хятад улсын Тайвань, Тайваний асуудал бол Хятад улсын дотоод засаглал, Тайваний асуудлыг шийдвэрлэх нь Хятадын ард түмний өөрсдийн явдал юм. Гаднын ямарваа хөндлөнгийн оролцоог хүлээн зөвшөөрөхгүй. Бидний бодлого бол маш тодорхой, тухайлбал хамгийн чин үнэнч байдлаар энх тайван нэгдэлд хүрэхийн төлөө үргэлжлүүлэн хичээх болно. Бидний улаан шугам ч тодорхой, тухайлбал Тайванийг эх орноос хагалан салгахыг огт хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг бид Америкт хатуу сануулж байна гэв.

 

Уртнасан