2025 онд анагаахын чиглэлээр 2000 оюутан нэмж элсүүлнэ гэв
2024-03-21 10:50:16
Share
Share this with Close
youtube WeChat

БНСУ-ын эмч нар анагаах ухааны их сургуулийн элсэлтийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж тэмцээд сар болж байна. Өчигдөр, 20-ний өдөр засгийн газраас элсэлтийг нэмэгдүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдлагатай захиргааны журам баталсан байна. Энэхүү шийдвэр нь тус улсын эрүүл мэндийн салбарын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна. 

Ерөнхий сайдын орлогч, нийгмийн асуудал эрхэлсэн сайд бөгөөд Боловсролын сайд Ли Жү Хао өчигдөр 20-нд, анагаахын их сургуулийн элсэлтийг нэмэгдүүлэх бодлогын үндэслэлийг танилцуулсан байна. 2025 оны хичээлийн жилд анагаахын чиглэлээр 2000 гаруй оюутныг нэмж элсүүлэхдээ 82 хувийг нийслэлээс өөр хотод, 18 хувийг Кёнги муж, Инчон хотод олгоно. Харин Сөүл хотод элсэлтийн квот нэмж өгөхгүй гэжээ. 

БНСУ-ын засгийн газар 27 жилийн хугацаанд анх удаа анагаахын их сургуулийн элсэлтийн тоог нийтэлж байгаа нь энэ юм. 

Харин анаагахын салбарынхан өчиөгдөр хуралдаж, “анагаах ухааны боловсролын тогтолцоог эвдэж”, эм эмнэлгийн хямрал үүсгэх засгийн газрын бодлогыг ахин шүүмжилжээ.