Хиймэл дагуул хөөргөв
2024-03-21 19:32:48
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 27 минутад Хятадын Жючюаний хиймэл дагуул хөөргөх төвд CZ-02D зөөгч пуужин/YZ-3-аар Yunhai-2-ийн 02 багийн хиймэл дагуулыг хөөргөв. Хиймэл дагуул товлосон тойрог замдаа амжилттай орсон тул хөөргөлтийн ажиллагаа бүрэн дүүрэн амжилттай боллоо. 

Уг хиймэл дагуулыг гол нь агаар мандлын орчны элемент илрүүлэх, сансрын орчныг хянах, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг бууруулах болон шинжлэх ухааны туршилт зэрэг салбарт ашиглана.