ХТРТ-ийн ширээнд Кубын дарга Диас-Канел зочиллоо
2024-03-21 09:41:52
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 19-нд Кубын Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Куба улсын дарга Диас-Канел "Эх орны яриа хэлэлцээ" олон улсын семинарт оролцож, Хятадын Төв радио телевизийн ширээнд зочилж, найрсгаар ярилцжээ.

Диаз-Канел Хятадын Төв радио телевизэд тусгай ярилцлага өгөхдөө, Хятадын Коммунист намын мэргэн удирдлага дор Хятад улс олон салбарт асар их ахиц дэвшил гаргасан. Хятад улс дэлхийн улс орнуудтай эв нэгдэл, найрамдал, харилцан хүндэтгэх зарчмаар хамтран ажиллаж, дэлхийн хамтын хөгжлийг ахиулж байгаа нь бахархам үйл юм гэв. 

"Эх орны яриа хэлэлцээ" олон улсын симпозиумыг Куба улс зохион байгуулахад Хятадын Төв радио телевиз хүчтэй дэмжлэг үзүүлсэнд Диаз-Канел талархал илэрхийлж, Хятадын Төв радио телевиз болон Кубын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийг хүссэн байна.

Орон нутгийн цагаар 3 сарын 18-20-ны өдөр Гаванад болсон "Эх орны яриа хэлэлцээ" олон улсын семинарт 28 орны 200 гаруй зочин оролцож, хиймэл оюун ухаан, дэлхийн мэдээлэл, харилцаа холбооны шинэ дэг журмын өнөөгийн байдал, сорилт зэрэг сэдвүүдээр гүнзгий ярилцлаа. Хятадаас хуралд уригдсан цор ганц хэвлэл мэдээлэл болох Хятадын Төв радио телевизийн төлөөлөгчид бүх арга хэмжээнд оролцсон бөгөөд хиймэл оюун ухаан зэрэг шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн ололт амжилтыг харуулах бага хэмжээний үзэсгэлэнгийн ширээ засчээ.