АНУ Huawei-д цохилт өгсөөр байна
2024-03-21 19:20:13
Share
Share this with Close
youtube WeChat

21-ний үдээс хойш Хятадын Худалдааны яам ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. АНУ-ын засгийн газар "Huawei-д бараа нийлүүлэгч" хэмээх үндэслэлээр Хятадын хэд хэдэн чип үйлдвэрлэгч компанийг хоригийн жагсаалтад оруулахаар хэлэлцэж байгаа тухай мэдээлэл бий гэж хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн сонирхсон асуултад хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн хариулав. 

Хэ Ядүн хэлэхдээ, Хятад улс эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан технологийн асуудлыг улстөржүүлж, зэвсэг болгохыг эсэргүүцсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд АНУ экспортын хяналтын арга хэмжээг урвуулан ашиглаж, Хятадын компаниудад үндэслэлгүй хориг арга хэмжээ авч, дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн сүлжээ, дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээ болон нийлүүлэлтийн сүлжээг ноцтой тасалдуулж, өөрөө болон бусдад хохирол учруулж байна. АНУ төрийн эрх мэдлийг ашиглан Huawei компанийг дарамтлахын зэрэгцээ Huawei-тэй холбоотой хэмээх шалтгаар Хятадын бусад компаниудад хориг арга хэмжээ авах юм бол тэр нь эдийн засгийн ноёрхлын нийтлэг үйлдэлд тооцогдоно. Мөн олон улсын худалдаа эдийн засгийн дүрмээс зөрчиж, олон улсын худалдаа эдийн засгийн дэглэмийг хохироох учраас тус салбарынхны дургүйцлийг хүргэх нь зайлшгүй юм. АНУ буруу үйлдэл хийхгүй байхыг Хятад улс уриалж байгаа бөгөөд нөхцөл байдлын дагуу шаардлагатай хариу арга хэмжээ авч, Хятадын компаниудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно гэжээ.