Польшийн жагсаал үргэлжилнэ
2024-03-21 09:38:16
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 20-нд Польшийн ХАА-н сайд Чеслав Шекельски, дэд сайд Михал Колойчак болон энэ салбарын 11 төлөөлөгч Ржешов хотод гэрээнд гарын үсэг зурав. Хэлэлцээр ёсоор хоригт хамрагдсан Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Польшийн нутгаар дамжин өнгөрүүлэхээ зогсоох шаардлагыг ерөнхий сайд Дональд Тускэд тавих үүргийг сайд Чеслав Шекельски өөртөө хүлээж, Польшийн зах зээлд нэвтэрч буй Украины бүтээгдэхүүнд хяналт тавих юм байна. Нэгдүгээр сарын 1-нээс борлуулсан үр тарианы хувьд тариаланчид засгийн газраас холбогдох нөхөн олговор авч, мөн энэ онд тариаланчдаас авах хөдөө аж ахуйн татвар 2023 оны хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой гэв.

Гуравдугаар сарын 20-нд Европын холбооны орнууд болон Европын парламент Украинтай байгуулсан татваргүй худалдааны хэлэлцээрт өөрчлөлт оруулах тохиролцоонд хүрч, импортын хязгаарлалтад өндөг, шувууны мах, элсэн чихэр, мөн үр тариа, зөгийн балыг хамруулж Европын тариаланчдын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. 

Жагсаалыг зохион байгуулагчдын нэг Вукас Коморовский хэлэхдээ, хөдөө аж ахуйн байгууллагууд болон Засгийн газрын байгуулсан гэрээ хангалттай хэмжээнд хүрэхгүй байна. Өнөөдрийн жагсаал сүүлчийнх биш, дараагийн жагсаал улам ширүүснэ гэв.

Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда мөн өдөр Любляна хотод Словенийн ерөнхийлөгч Наташа Пилз Муссартай хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэж, тариаланчдын эсэргүүцэл зэрэг асуудал нь Европын холбооны хууль эрх зүйн зохицуулалтаас үүдэлтэй учир үүнийг Европын холбооны хуулийн түвшинд шийдвэрлэх ёстой гэжээ.