Олон улсын дайныг ивээн тэтгэгч бизнес нэгжүүдийн жагсаалтыг хүчингүй болгосныг сайшаав
2024-03-22 19:16:41
Share
Share this with Close
youtube WeChat

3 дугаар сарын 20-нд Украины засгийн газар хуралдаж, Украины Авилгалаас сэргийлж тэмцэх үндэсний төв боловсруулж нийтэлсэн “Олон улсын дайныг ивээн тэтгэгч бизнес нэгжүүд”-ийн нэрсийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ. Энэ явдалд Хятадын тал ямар байр суурь илэрхийлэх вэ? гэсэн сурвалжлагчийн асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хариулахдаа: Украины асуудлаарх Хятадын талын байр суурь тодорхой байсаар ирсэн. Бид ямагт энх тайвны талд, шударга ёсны талд байгаа юм. Украины холбогдох байгууллагууд Хятадын талын компанийг жагсаалтад оруулсан явдалд бид тууштай эсэргүүцэх байр сууриа өмнө нь илэрхийлж байсан. Украины тал холбогдох нэрсийн жагсаалтыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг Хятадын тал сайшааж байна гэв.


Уртнасан