Хил дамнасан үйлчилгээ худалдааны сөрөг жагсаалт гаргав
2024-03-22 20:26:47
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яам 22-нд улсын хэмжээний болон чөлөөт худалдааны туршиц бүсийн хил дамнасан үйлчилгээ худалдааны сөрөг жагсаалтыг гаргажээ. Энэ нь, Хятад улсын хэмжээнд хил дамнасан үйлчилгээ худалдаанд сөрөг жагсаалтын хяналт удирдлагын загварыг анх удаа байгуулж, хил дамнасан үйлчилгээ худалдааны шат дараалсан нээлттэй систем бүрдсэнийг харуулж байна.

“Хил дамнасан үйлчилгээ худалдааны тусгай хяналт удирдлагын арга хэмжээ (сөрөг жагсаалт)”(2024 он), “Чөлөөт худалдааны туршиц бүсийн хил дамнасан үйлчилгээ худалдааны тусгай хяналт удирдлагын арга хэмжээ (сөрөг жагсаалт)” (2024 он) бүгд 11 төрөл ангилалыг хамарсан байна. Үүнд, Хятад улсын хил дамнасан үйлчилгээ худалдааны сөрөг жагсаалт нийт 71 төрөл зүйл байгаа бөгөөд улсын хэмжээний дотор хил дамнасан үйлчилгээ худалдаанд сөрөг жагсаалтын хяналт удирдлагын тогтолцоог байгуулж, хил дамнасан үйлчилгээний худалдаанд зөвшөөрөл олгогдох “үндсэн шугам”-ыг анх удаа тодорхой болгожээ. Чөлөөт худалдааны туршиц бүсийн хил дамнасан үйлчилгээ худалдааны сөрөг жагсаалт нийт 68 зүйл заалттай бөгөөд хүмүүсийн ажил мэргэжил, мэргэжлийн үйлчилгээ, банк санхүү, соёл зэрэг салбарт чөлөөтэй байршуулалт хийж, хил дамнасан үйлчилгээний салбарыг өргөжин нээлттэй байхыг эмх цэгцтэй ахиулна.


Уртнасан