НҮБ-ын хиймэл дагуулын төв 20-нд мэдэгдэхдээ, манай агентлагийн хиймэл дагуулын авсан зургуудаас үзвэл, хоёрдугаар сарын 29-ний байдлаар Газын зурваст 88 мянга гаруй байшин эвдэрч нуржээ. Энэ бүсэд байгаа барилгын 35 хувь бөгөөд 31 мянган барилга бүрмөсөн эвдэрч сүйрсэн байна гэв.
Тухайн орон нутгийн цагаар 21-нд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал хэлэхдээ, одоогоор Газын зурваст хоол тэжээлийн дутагдалд орсон таван нас хүрээгүй хүүхдүүдийн эзлэх хувь мөргөлдөөнөөс өмнө 1 хувь хүрэхгүй байсан бол одоо 60 хувь хүрч нэмэгдсэн. Газын зурвасын бүх айл өдрийн хоол хүнсээ залгуулж чадахгүйд хүрч, хүмүүсийн ирээдүй түгшүүртэй боллоо гэж мэдэгдэв.
Үүнээс гадна Израилийн арми Шифа эмнэлэгт явуулсан цэргийн ажиллагаанд ДЭМБ санаа зовниж байна. Израилийн алхам НҮБ-ын орон нутаг дахь агентлагуудын ажилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй олон хүүхэд хүнд гэмтэж, хорт хавдрын эмчилгээ, диализ зэрэг эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай өвчтөнүүдийг шилжүүлэх ажилд ихээхэн саад учруулж байна.