Андын номын сан цуврал- “Мусульманчуудын оршуулгын ёслол”
2024-03-22 18:45:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хотон үндэстний эмэгтэй зохиолч Хүө Да  “Мусульманчуудын оршуулгын ёслол” романаа 1988 онд бичиж,  1991 онд Мао Дүн-ий утга зохиолын шагнал хүртжээ. Роман англи, франц, араб, урду зэрэг хэлээр орчуулагдсан байна.

“Мусульманчуудын оршуулгын ёслол” романд Бээжингийн уугуул хотон дархан Лян Ичины хаш эдлэлийн урлан, тэднийхний гурван үеийн амьдрал, хайр дурлалын гунигт түүхийг өгүүлнэ. Хотон үндэстний өвөрмөц ёс заншил, соёлын өвийг танилцуулсан нь уншигчдаас өндөр үнэлэлт авсан байдаг.

Зохиол ингэж эхэлнэ. Бээжин хотын Чижэньжай хаш эдлэлийн урлангийн эзэн Лян Ичин хоёр охинтой. Мөргөл хийх замдаа тэднийхээр орсон ахмад настны жаал хүү Лян Ичинд шавь орохоор үлдэнэ. Жаал хүүг Хань Зычи гэнэ. Хань Зычи бол зохиолын гол дүр юм. Багш шавь хоёр нэгэн нэр хүндтэй захиалга авна. Тэр нь Жэн Хэ далайчны хөлөг нэртэй юм. Бүтээлээ урлаж байхдаа Лян Ичин ухаан балартаж унахдаа урлаж байсан эрдэнийн хөлгөө гэмтээж, өөрөө нас барна. Өрөнд баригдсан Хань Зычи “Хүй-Юаньжай”-д шавилж, гурван жил шаргуу чармайж мэргэшээд Чижэньжайд буцан ирж багшийнхаа том охин Жюь Би-тэй гэрлэв. Арван жилийн дараа амьдралаа босгосон Хань Зычи Бээжинд алдартай эрхэм болж, эхнэр хүүтэйгээ аз жаргалтай амьдарч байтал Японы түрэмгийлэл эхэлнэ. Дайны хөлд өөрийн хөрөнгө, үнэт хаш эдлэлүүдээ алдахаас айж Хань Зычи английн наймаачин Хентерийг дагаж Лондонд очино. Жюнь Би-йн эмэгтэй дүү Бин Юй эгчийн хориглосныг үл ойшоон хүргэн ахаа дагаж Англи явна. Бин Юй-нд Хентерийн хүү Ориф дурлана. Гэвч Бин Юй хүлээж авахгүй. Удалгүй Ориф дэлбэрэлтэд өртөж нас барав. Хань Зычи, Бин Юй хоёр гадаадад арван жил амьдарч, хүний газар бие биедээ тусалж сэтгэлийн түшиг болж явснаа, дотно харилцаатай болж Шинь Юэ гэдэг охинтой болно. Дайны дараа тэд эх орондоо эргэж ирэв. Бээжингийн их сургуульд орсон Шинь Юэ хятад багшдаа дурлаж, Лянь овогтын эсэргүүцэлтэй тулгаравч өөрийнхөөр зүтгэсээр. Гэвч тэр бас аз жаргалыг амссангүй. Зохиолын төгсгөлд зүрхний өвчнөөр өөд болно.

Гунигтай, эмгэнэлтэй, адармаатай зохиол. Зохиолч Хүө Да өөрөө зохиолынхоо төгсгөлд Шинь Юэ-г үхүүлчихээд уйлж байсан гэдэг.