Орос Украин "нүдэлцсээр" л байна
2024-03-22 09:20:48
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын БХЯ орон нутгийн цагаар 21-нд мэдээлснээр, мөн өдөр Купянск, Донецк, Авдеевка болон бусад чиглэлд Украины олон довтолгоог бут цохиж, Украины армийн командлалын төв, арын хангалтын бааз, түр байршуулах цэг болон бусад байд цохилт өгч, Авдеевка чиглэлийн төмөр замын буудал, Тоненкое сууриныг хяналтдаа авсан. Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины олон пуужин, нисгэгчгүй онгоцыг тосож устгав гэжээ.

Украины ЗХЖШ мөн өдөр байлдааны тайлан гаргаж, өнгөрсөн 24 цагт фронтын шугамд Оросын армитай олон арван удаа тулалдав. Украины Агаарын цэргийн хүчин болон пуужингийн хүчин Оросын цэрэг, техник хэрэгслийн байрлалд хэд хэдэн дайралт хийж, Оросын агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем, бусад объектуудад цохилт өгсөн гэв.