Хятадын гадаад худалдааны импорт, экспорт эхний хоёр сард өсөлтөө тогтвортой хадгаллаа. Машин, техник, цахилгаан барааны экспорт хоёр оронтой тоогоор нэмэгдэж, нийт экспортын 60 орчим хувийг эзэлжээ.
Тайланд хоёр сард Хятадын машин техник, цахилгаан барааны экспорт 2 их наяд 220 тэрбум юань болж 11.8 хувиар нэмэгдэж, экспортын үнийн дүнгийн 59.1 хувийг эзэлж байна. Автомашины экспорт 15.8 хувь, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн экспорт 24.3 хувь, усан онгоцны үйлдвэрлэлтэй холбоотой бүтээгдэхүүний экспорт 180.6 хувир өссөн нь Хятадын үйлдвэрлэл улам боловсронгуй болж хүчирхэгжиж байгааг харуулж байна.
Шинэ тулгар зах зээлийн хөгжил нь гадаад худалдааны тэлэлтэд эерэгээр нөлөөлөв. Хятад, АСЕАН-ы хооронд хийсэн импорт экспорт өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар нэмэгдэж, гадаад худалдааны үнийн дүнгийн 15 хувийг эзэлж байна. “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулж буй улсуудтай хийсэн импорт, экспорт 3.13 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 9 хувиар өссөн байна. Энэ нь Хятадын нийт импорт экспортын 47.3 хувийг эзэлжээ. Мөн Төв Азийн таван оронтой хийсэн худалдаа 26 хувь, Латин Америкийн орнуудтай хийсэн худалдаа 17.3 хувь, Африкийн орнуудтай хийсэн экспорт импорт 17.3 хувиар тус тус өссөн байна.