Хүний эрхийн асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцэв
2024-03-22 15:41:36
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газар болон Швейцарь дахь олон улсын бусад байгууллагад суугаа суурин төлөөлөгч Чэнь Шүй орон нутгийн цагаар 20-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 55 дахь чуулганд хүний эрхийг дэмжих яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны найрсаг бүлгүүдийн нэрийн өмнөөс илтгэл тавилаа. Бүтээлч яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаар хүний эрхийг дэмжиж хамгаалах ёстой гэж Чэнь Шүй онцлоод, хүний эрхийн асуудлыг улс төржүүлж, улс төрийн  арга хэрэгсэл болгохыг эсэргүүцэж байна гэв.

Хамтарсан илтгэлд, Хүний эрхийн зөвлөл улс төржиж, туйлшрах болсон нь анх байгуулагдсан зорилгодоо нийцэхгүй байна. Бүх нийтийг хамарсан байх, шударга байх, бодитой байх, улс төржихгүй байх зарчимд харшилж байна гэж онцолжээ.