Ойн нөөц хамгийн хурдацтай хөгжиж буй улс Хятад
2024-03-22 10:14:45
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 21-нд Олон улсын ойн 12 дахь өдөр тохиолоо. Хятадын Үндэсний ой, бэлчээрийн захиргаанаас сурвалжлагч мэдээлснээр, сүүлийн жилүүдэд Хятад улс газар нутгаа чанартай ногооруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, арван жилийн өмнөх ойн талбай 208 сая га байсан бол өдгөө 231 сая га болж, ойн бүрхэвч 21.63 хувь байснаа 24.02 хувь хүртэл тэлж, ойн хэмжээ 15.137 тэрбум шоо метр байснаас 19.493 тэрбум шоо метр болж нэмэгдсэн байна.

Газар нутгаа ингэж ногооруулснаар, сүүлийн 20 жилд Хятад улс дэлхийн шинээр бүрдүүлсэн ногоон байгууламжийн 25 орчим хувийг эзэлж, дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй ойн нөөцтэй орон болжээ.