НҮБ ирэх жилийг Олон улсын энх тайван, итгэлцлийн жил болгон зарлажээ
2024-03-22 10:09:18
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий Ассамблей өчигдөр, 21-ний өдөр 2025 оныг Олон улсын энх тайван, итгэлцлийн жил болгон зарлахаар шийдвэрлэжээ.

Өргөн хүрээтэй яриа хэлцэл, хэлэлцээрийн замаар мөргөлдөөнийг шийдвэрлэхийг Олон улсын хамтын нийгэмлэгт уриалж, тогтвортой хөгжил, энх тайван, аюулгүй байдал, хүний эрхийг үнэт зүйл болгон хамгаалах, олон улсын харилцаанд энх тайван, итгэлцлийг бэхжүүлэхийг санал болгов.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей мөн 21-ний өдөр тогтоол баталж, үндэстэн дамнасан зохион байгуулалттай бүх хэлбэрийн гэмт хэргээс учруулж буй аюул заналыг олон нийтэд сурталчлах, холбогдох хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх олон улсын өдөр болгон зарласан байна.