Улс төрийн замаар Украины хямралыг шийдвэрлэхэд Хятад улс хүчин чармайлт гаргана
2024-03-22 19:36:32
Share
Share this with Close
youtube WeChat

3 дугаар сарын 22-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Хятадын Европ Азийн үйл хэргийн тусгай төлөөлөгч Украины хямралын асуудлаар хоёр дахь удаагийн зуучлалын айлчлал өрнүүлсэн холбогдох байдлын талаар Линь Жянь хэлэхдээ: 3 дугаар сарын 22-нд Хятадын засгийн газрын Европ Азийн үйл хэргийн тусгай төлөөлөгч Ли Хүй хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадад суугаа элчин сайд болон дотоод гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд саяхан Украины хямралын асуудлаар хоёр дахь удаагийн зуучлалын айлчлал хийсэн холбогдох байдлыг танилцуулсан гэв.

Линь Жянь хэлэхдээ: Ли Хүй ОХУ, Украин болон Европын холбогдох орнуудад айлчилсан хугацаандаа талуудтай дайны галыг хэрхэн эртхэн зогсоох, хямралыг улс төрийн арга замаар шийдвэрлэхийг урагш ахиулах зэрэг асуудлаар гүнзгүй санал солилцов. Хятадын талын зуучлалын хүчин чармайлтыг талууд бүгд сайшааж, илүү их бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Хятадын талд хүсэж, Хятад улс нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон, Орос Украин хоёр орны хамтын анд найз тул хоёр орон хийгээд талуудын хооронд зуучлал хийж, мэдээлэл дамжуулж, талууд ижил талаа нэгтгэн ялгаатай талаа хойш тавихыг урагш ахиулж, нийтлэг ойлголт хуримтлуулж, энхийн хэлэлцээ хийхэд илүү олон ашигтай нөхцөл бүрдүүлэх боломжтой гэж санал нэгтэй үзэцгээсэн байна гэв.

Тохиромжтой үед Орос Украин хоёр тал бүгд хүлээн зөвшөөрсөн, талууд эрх тэгш оролцох, энх тайвны бүх төслүүдэд шударга хэлэлцүүлэг хийх олон улсын хурал хуралдуулахыг Хятадын тал дэмжих бөгөөд өөрийн өвөрмөц үүргээ цаашид ч хэрэгжүүлж, улс төрийн замаар Украины хямралыг шийдвэрлэхийг ахиулахад Хятад улсын оюун ухаан, хүчин чадлыг нэмэрлэхэд бэлэн байна гэж Ли Хүй онцолсон гэж Линь Жянь танилцуулав.

 

Уртнасан