Сирийн төлөө хамтран ажиллахыг Хятад уриалав
2024-03-22 11:08:10
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан өчигдөр, 21-нд Сирид хүмүүнлэгийн хямралыг хамтдаа намжааж, Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав.

Аюулгүйн зөвлөлийн Сирийн улс төрийн хүмүүнлэгийн асуудлаарх олон нийтийн хуралд Гэн Шуан  хэлэхдээ, Сирийн засгийн газар, НҮБ-ын хүчин чармайлтаар, хил дамнасан авран туслах цэгүүд үр дүнтэй ажиллаж байна. Талууд идэвхтэй хамтран ажиллаж, хил дамнуулан аврах ажилд ахиц гаргахыг Хятад улс уриалж байна. Үүний зэрэгцээ Сирийн сэргээн босголтын төслүүдэд санхүүгийн хангалттай дэмжлэг үзүүлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэг хүмүүнлэгийн тусламжаа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ганц талын хориг тавьж, баялгийн нөөцийг дээрэмдсэнээр Сирийн эдийн засгийн сэргэлт, нийгмийн хөгжил, ард түмний амьжиргаанд урт хугацаагаар саад учруулж байна. Сири дэх гадаадын армиуд хууль бус оролцоо, хууль бус ажиллагаагаа зогсоохыг Хятад улс холбогдох талуудад шаардаж байна. 

Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахыг бид хүссээр ирсэн. Саяхан болж өндөрлөсөн Арабын холбооны Гадаад харилцааны сайд нарын хурлаар Сирийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжиж, хөндлөнгийн оролцоог эсэргүүцэж буйгаа ахин нотолсон. Бүс нутгийн орнуудын тусламж нь Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад түлхэц болно гэдэгт Хятад улс итгэж байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал эрхэлсэн тусгай элч Пэй Кайру Аюулгүйн зөвлөлийн 2254 тоот тогтоолыг хэрэгжүүлэх талаар талуудтай өргөн хүрээнд зөвшилцсөнийг Хятад улс сайшааж байна. Олон улсын хамтын нийгэмлэг "Сири өөрөө хувь заяагаа эзэн мэдэж, Сирийг сиричүүд өөрөө удирдах" зарчим баримталж, яриа хэлэлцээ, зөвшилцлийг дэмжиж, талуудад хүлээн зөвшөөрөгдсөн шийдэл олох ёстой. Сирийн улс төрийн амьдралд терроризм урт хугацаанд аюул заналхийлэл болж байна. Сирийн засгийн газрын терроризмтой тэмцэх, аюулгүй, тогтвортой байдлаа хамгаалах талаар авах арга хэмжээг Хятад улс сайшааж байна гэв.