Орос Украины мөргөлдөөнд Европын холбоо илүү идэвхтэй оролцож байна
2024-03-23 15:49:00
Share
Share this with Close
youtube WeChat

Брюссельд болж буй Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа Унгарын ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр, 22-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Европын холбооны удирдагчид Орос Украины мөргөлдөөнд улам бүр идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна. Европын холбоо л Оростой дайтаад байгаа шиг санагдах боллоо гэж зэмлэн буруушаасан байна.

"Энэ бол хөлбөмбөгийн тэмцээн биш. Заавал аль нэгийг нь дэмжих шаардлагагүй. Тайван байдал бий болгохын тулд зай барих шаардлагатай, Энэ чанар Европын холбооны удирдагчдад дутагдаж байна" гэж Виктор Орбан хэлэв.