Орост террорист халдлага болов
2024-03-23 15:33:23
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын Холбооны аюулгүй байдлын алба мэдэгдэхдээ, орон нутгийн цагаар 3-р сарын 22-ны орой Москва мужийн Улаан Уул дүүргийн "Крокус сити" концертын танхимд террорист халдлага гарч, 60 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан гэжээ. ОХУ-ын Мөрдөн байцаах хороо “ОХУ-ын Эрүүгийн хуулийн” 205-р зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Халдлагаас амьд үлдсэн хүмүүс халдлага болсон үеийн аймшигт мөчүүдийн талаар хэвлэлийнхэнд ярьжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, террорист халдлага гарангуут цаг тухайд нь ерөнхийлөгч Владимир Путин нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан гэжээ. 

Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова, Олон улсын хамтын нийгэмлэг энэхүү хүмүүнлэг бус, харгис хэрцгий гэмт хэргийг эрс буруушаах ёстой. Энэ халдлагын Америк хэрэв баттай мэдээлэл авсан бол Орост нэн даруй мэдэгдэх ёстой байсан гэв. 

Орост суугаа Америкийн ЭСЯ энэ сарын 7-ны шөнө цахим хуудсаараа дамжуулан Ойрын 48 цагийн дотор Орос улс террорист аюул заналхийлэлд өртөнө. Хэт даврагчид Москва хотын хүмүүс олноороо цуглардаг газрууд, тэр дундаа концертын танхимд халдлага үйлдэхээр төлөвлөж байна гэж мэдэгдэж байжээ.