Ши Жиньпин, Бертон нар баярын цахилгаан харилцан илгээв
2024-03-23 15:24:32
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 23-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, Доминикан улсын ерөнхийлөгч Сильвани Бертон нар хоёр улсын дипломат харилцааны 20 жилийн ойд зориулан баярын цахилгаан харилцан илгээв.

Баярын цахилгаандаа Ши Жиньпин, Карибын тэнгисийн бүсэд орших Доминикан улс Хятадын чухал түнш юм. Дипломат харилцаа тогтоосон 20 жилд Хятад, Доминиканы харилцаа өндөр түвшинд хөгжлөө хадгалж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжиж, ажил хэрэгчээр хамтран ажиллаж, ард түмний найрамдал гүнзгийрсээр ирсэн байна. Хятад, Доминиканы харилцааны хөгжлийг миний бие онцгойлон чухалчилж, ерөнхийлөгч Бертонтой хамт дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойгоор шинэ эхлэл болгож, хоёр орны хамтын ажиллагааг бүр салбарт гүнзгийрүүлж, "Бүс ба Зам"-ыг чанартай бүтээн байгуулж, Хятад Доминиканы харилцааны сайхан ирээдүйг бүтээхэд бэлэн байна гэжээ.

Ерөнхийлөгч Бертон баярын цахилгаандаа, Доминикан Хятад хоёр орны харилцаа батжин бэхжиж, баялаг үр дүнд хүрэв. Доминикан Хятадын найрамдалт харилцааг бид чухалчлан хамгаалж, үнэлдэг бөгөөд Хятадын дэмжлэгт талархаж байна. Хятад улстай харилцан ашигтай хамтран ажиллаж, дэлхийн сорилтыг хамтдаа даван туулахад бэлэн байна гэв.

Мөн өдөр Хятад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, Доминиканы ерөнхий сайд Рузвельт Скеррит нар баярын цахилгаан харилцан илгээв.