Ши Жиньпин эмгэнэлийн цахилгаан илгээв
2024-03-23 16:02:58
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 23-нд Хятадын улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын нийслэл Москва хотод концертын танхимд террорист халдлага үйлдэгдэж, олон хүний амь эрсэдсэнтэй холбогдуулан ерөнхийлөгч Владимир Путинд эмгэнэл илэрхийлэв. 

Ши Жиньпин эмгэнэлдээ, Москва хотын концертын танхимд террорист халдлага үйлдэгдэж, олон хүний амь хохирсон тухай мэдээд ихэд цочирдож, Хятад улсын засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Амь үрэгдсэн хүмүүс, шархадсан хүмүүс, тэдний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Хятад улс терроризмын бүх хэлбэрийг эсэргүүцэж, террорист халдлагыг эрс буруушаадаг. Хятад улс Оросын засгийн газрын үндэсний аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалах хүчин чармайлтыг тууштай дэмжих болно гэжээ.