Анголын ерөнхийлөгч Жоао Лоуренкотой хийсэн ярилцлага
2024-03-23 12:42:15
Share
Share this with Close
youtube WeChat

Хавар саатан цэцэг дэлгэрч буй үеэр Анголын ерөнхийлөгч Жоао Лоуренко БНХАУ-д айлчилж байна. Чулуун тос, байгалийн хий, алмаз зэрэг нь бид Анголын талаарх анхны сэтгэгдэл байх. Олон арван жил дотоодын дайны хөлд өртсөн Ангол улс нь хөгжлийн ямар замаар замнаж байгаа бол? Хятад улс хэрхэн Анголын шинэчлэлийн үйл явцад зайлшгүй чухал түнш болсон бэ? Ерөнхийлөгч Лоуренкогийн айлчлалын үеэр Хятад, Анголын харилцаа иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаанд шилжсэн бөгөөд хоёр орон цаашид хэрхэн уламжлалт найрамдлаа бэхжүүлж, ирээдүйг хамтдаа бүтээх бол? Бид эдгээр асуултын хариултыг түүнтэй хийсэн тусгай ярилцлагаас мэдэж болно.

Өнөөдөр Хятад, Анголын олон салбарын хамтын ажиллагаа "хэн хэнээсээ ч слаж чадахгүй" гэсэн нэгдмэл хэв маягийг аль хэдийн бүрдүүлсэн нь хоёр талын ард түмэнд бодит үр өгөөжөө өгч байна. Шинэчлэлийн замд явж буй хамтран аялагчдын хувьд Хятад, Анголын ойр дотно, өндөр түвшний хамтын нийгэмлэгийг үргэлжлүүлэн байгуулна гэдэгт итгэж байна хэмээн ерөнхийлөгч Жоао Лоуренко онцлов.