Пэн Ли-Юань Чанша хотод сүрьеэ өвчнөөс сэргийлж буй ажилтай танилцав
2024-03-24 15:17:03
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан ДЭМБ-ын сүрьеэ/ДОХ-оос сэргийлэх сайн санааны элчин сайд Пэн Ли-Юань Хунань мужийн Чанша хотын Юйхуа дүүргийн Дүнжин гудамжинд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилтай танилцав. Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны орлогч дарга, Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний товчооны дарга Ван Хэшэн, Хунань мужийн намын хорооны байнгын хорооны гишүүн, Засаг даргын орлогч Жан Инчүн нар хамт ажиллав. 

Гуравдугаар сарын 24 бол сүрьеэтэй тэмцэх дэлхийн 29 дэх өдөр. Хятад улс "Сүрьеэгийн дэгдэлтийг таслан зогсооход та бид хамтдаа" гэсэн уриатай энэ өдрийг тэмдэглэж байна. 

Пэн Ли-Юань эхлээд Юйхуа дүүргийн Эрүүл мэндийн боловсролын төвд ирж, орон нутгийн эрүүл мэндийн мэдлэгийг сурталчлан түгээх ажлыг сонсож, орон нутгийн сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх тогтолцоо, механизмын бүтээн байгуулалттай танилцаж, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх мэдлэгийг иргэд, өсвөр үеийнхэнд түгээн дэлгэрүүлэхийн тулд сурталчлагч, сайн дурын ажилтнаар хамтран ажиллахыг олон нийтэд уриалсан байна.