Гутерриш Газын зурвас болон Египетийн хилийн бүсэд айлчлав
2024-03-24 14:30:00
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 23-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш Газын зурвас болон Египетийн хилийн бүсэд айлчилсан байна. Палестин-Израилийн энэ ээлжийн мөргөлдөөн эхэлснээс хойш, тэрээр тус бүс нутагт хоёр дахь удаагаа айлчилж буй нь энэ юм.

Гутерриш, мөн Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх НҮБ-ын агентлагийн захирал Лазарини, Египетийн Эрүүл мэндийн сайд Гаффар нар эхлээд Эль-Ариш нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсэн байна. Газад хангаж буй олон улсын хүмүүнлэгийн тусламжийн ихэнх эд материалыг цөм эндээс ачуулж, энд хадгалдаг ажээ. Газад хүмүүнлэгийн тусламж хүргэхэд Египетийн тал хүчин чармайлт гаргаж буйд талархаж буйгаа Гутерриш илэрхийлэв.

Үүний дараа Гутерриш Рафах боомтод хүрэлцэн ирж, боомтын хаалганы өмнө хэвлэлийн бага хурал хийлгэв. Тэрээр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ”Рафах боомтын энэ талд тусламжийн бараа ачсан ачааны машинууд урт дараалалд зогссон хэвээр байгаа бол, боомтын нөгөө талд хэдийнээ олон хүн өлсгөлөнгөөр зовж байна. Энэ бол зүгээр нэг эмгэнэл биш, Энэ бол хүнлэг бус зүйл” гэжээ. Үүнээс гадна, тэрээр дахин онцлохдоо, Газын зурваст нэн даруй гал зогсоох шаардлагатай гэжээ.