Палестины 170 гаруй дайчдыг устгасан хэмээн мэдэгдэв
2024-03-24 14:43:51
Share
Share this with Close
youtube WeChat

Израилийн батлан хамгаалах арми орон нутгийн цагаар 23-ны өглөө байлдааны тайлан нийтэлж тэмдэглэхдээ, Израилийн арми болон Израилийн үндэсний аюулгүй байдлын алба (Шин Бет) Газын зурвасын хойд хэсэг дэх Шифа эмнэлэг байрлаж байгаа газарт цэргийн ажиллагаагаа үргэлжлэн явуулж, одоогийн байдлаар, Палестины 170 гаруй зэвсэгт хүчин амь үрэгдэж, олон тооны зэвсгийн агуулах болон цэргийн байгууламжийг олж илрүүлсэн байна гэжээ.

Үүнээс гадна, өнгөрсөн 24 цагийн дотор Израилийн байлдааны онгоцууд Газын зурвас дахь Палестины зэвсэгт хүчний 35 орчим объектод агаараас цохилт өгсөн байна, үүнд байлдааны удирдлагын төв, цэргийн бэхлэлт, цэргийн барилга зэрэг багтаж байна.

Палестины мэдээний агентлаг 23-ны өдөр мэдээлснээр, мөн өдөр Израилийн арми Газын зурвасын өмнөд болон төв хэсэгт олон удаа агаараас цохилт өгч, олон барилга байшин болон иргэдийн орон сууцыг сүйтгэж, Палестины олон иргэд, тэр дундаа хүүхдүүд амь насаа алдсан байна.