Ой хээрийн түймрээс сэргийлэх аян өрнүүлнэ
2024-03-25 10:43:38
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ онд ой, хээрийн түймрээс сэргийлэх, эрсдэлийг арилгах тусгай арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж Ой, бэлчээрийн түймэртэй тэмцэх ерөнхий газар, Үндэсний ой, бэлчээрийн газар, Дотоодыг аюулаас хамгаалах яам, Онц байдлыг зохицуулах яам, Эрчим хүчний үндэсний газар хамтарч мэдэгдэл гаргав. Түймэр их гардаг хаврын хуурайшилттай үеэс эхлэн 11 сарын 30 хүртэл холбогдох газрууд ой, бэлчээрийн бүсийн цахилгааны шугам сүлжээ, түгээх байгууламж, хамгаалалтын чухал цэгүүдэд хяналт шалгалт тогтмол явуулна гэж мэдэгдэв.