Хятад улс эрс эсэргүүцлээ илэрхийлэв
2024-03-25 17:47:59
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 25-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен Хонконг дахь "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах дүрэм"-ийн талаар мэдэгдэл хийлээ, энэ талаар Хятад улс ямар тайлбар хийх вэ? гэж сурвалжлагч асуув. Үүнтэй холбогдуулан Линь Жянь хэлэхдээ, Хонконг дахь "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах дүрэм"-ийг АНУ удаа дараа гүтгэн доромжилж байгаад Хятад улс маш их дургүйцэж, эрс эсэргүүцэж байна. Хонконг дахь "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах дүрэм"-ийг батлан нийтэлж, хүчин төгөлдөр болсон нь Хонконгийн засаг захиргааны онцгой бүс Тулгуур хуулийн 23 дугаар зүйлд заасан үндсэн хуулийн үүрэг хариуцлагаа үр дүнтэй хэрэгжүүлж буйг харуулсан учир, Хонконгийн хөгжлийн аюулгүй байдлын үндэс суурийг эрхбиш улам бэхжүүлж, Хонконг засаглалаас хөгжил цэцэглэлт хүртэл бодит амжилт дэвшлийг түргэвчлэн биелүүлэхэд тустай юм гэжээ.