Алан хядах ажиллагаа ба Орос
2024-03-25 10:53:25
Share
Share this with Close
youtube WeChat

22-ны баасан гаригийн орой Оросын Москва мужийн Красногорск хотын "Крокус сити холл" концертийн танхимд террорист халдлага болж, зэвсэглэсэн этгээдүүд концертын танхимд дайран орж ирж,  үзэгчид  рүү гал нээснээр 143 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархдав. Ноцтой халдлага яагаад гарав. Хэн зохион байгуулав. Оросууд ямар хариу арга хэмжээ авч байна вэ? Эдгээр асуулт хариулт хүлээж байна. 

Красногорск хотын "Крокус сити холл" концертийн танхимд нэрт дуучид, хамтлаг ирж байнга тоглолт хийдэг, олон зуун үзэгч тогтмол ирж үздэг хөл хөдөлгөөнтэй газар байжээ. Оросын шинжээчдийн үзэж буйгаар, халдлагчид баасан гарагийн орой хүмүүсийн хөдөлгөөн их, олуулаа цугларч тоглолт үздэг үеийг тусгайлан сонгож халдлага үйлдсэн. Үүнээс харахад уг халдлагыг эртнээс сайтар төлөвлөж зохион байгуулсан нь тодорхой байна. Оросын ерөнхийлөгчийн сонгууль хэдхэн хорногийн өмнө болж өнгөрсөн. Өндөржүүлсэн бэлэн байдал, хамгаалалтын зэрэглэл буурч, бага зэрэг суларсан цоорхойг овжин ашигласан нь тодорхой байна гэжээ. 

Оросын мөрдөн байцаах хороо мэдэгдэхдээ, концертын танхимд хийсэн эхний шалгалтаас харахад, террорист этгээдүүд автомат буугаар зэвсэглэж, бензин зэрэг шатамхай бодит ашиглаж, концертын танхимын дээврийг галдаж, хүмүүсийг олноор нь буудан алж, шархдуулсан гэж тодорхойлжээ. Аюулгүйн мэргэжилтэн хэлэхдээ, харуул хамгаалалт сул, түүний дээр манаач нар буу эзэмших эрхгүй байсан байна. Террористууд сул талыг мэдэж байсан болохоор халдлага ноцтой үр дүнд хүрсэн. Орос улс олон нийтийг хамарсан том арга хэмжээний үеэр давхар хамгаалалт гаргаж, орох хаалган дээр хатуу шалгалт хийдэг журамтай ч баталсан дүрэм журмыг мөрдөгдөөгүй нь ийм эмгэнэлд хүргэсэн гэжээ.

ОХУ-ын нийгмийг аюулаас хамгаалах газрын дарга Александр Бортников энэ сарын 23-нд Ерөнхийлөгч Владимир Путинд илтгэхдээ, 11 сэжигтэн баривчмлсан. Эдгээрээс гадаадын дөрвөн иргэн халдлага гардан үйлдсэн нь тогтоогдсон гэжээ. Уг газрын мэдээнд тэмдэглэснээр, дөрвөн сэжигтэн машинаар зугтаж, Орос Украин хилээр Украины нутагт нэвтрэхийг завдсан ч Брянск мужид баривчилсан. Эдгээр этгээдүүд Украинтай холбоотой гэв. Украины ерөнхийлөгчийн тамгын газрын зөвлөх Михайл Подоляк уг мэдэгдлийн хариуд, "Украин террорист халдлагатай ямар ч холбоогүй" гэв. 

Исламын улс террорист бүлэглэл халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээсэн боловч Орос энэ талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна. "Өнөөдрийн Орос" медиа группын ерөнхий редактор Маргарит Симоньян нийгмийн сүлжээнд хоёр сэжигтнийг шүүж буй бичлэг нийтэлжээ. Тэдний нэг нь, сарын өмнө Телеграмм хуудсаар нэг хүн надтай холбогдоод террорист халдлага үйлдэх үүрэг даалгавар өгсөн. Урьдчилгаа мөнгө шилжүүлсэн. Би 3-р сарын 4-нд Туркээс Орост ирсэн гэжээ. 

Ерөнхийлөгч Владимир Путин 23-ны үдээс хойш телевизээр үг хэлж, амь үрэгдэгсдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүсийг авран тусалж, дэмжлэг тусламж үзүүлэх болно гэж амлаад, үндэсний хэмжээнд аюулгүй байдлаа чантгатгасан гэжээ. Гуравдугаар сарын 24-ний өдөр үндэсний хэмжээнд эмгэнэл зарласан байна. 

Владимир Путин цохон тэмдэглэхдээ, энэ халдлага бол Орос улс, Оросын ард түмний эсрэг хийсэн хүчирхийлэл. Халдлагыг сэдэж зохион байгуулсан, гардан үйлдсэн бүх хүмүүсийг олж хуулийг дагуу хатуу шийтгэх болно. Тэд хэн байх нь, хэний даалгавраар ажилласан байх нь хамаагүй гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Оросын үй гашууг хуваалцаж, хамтран ажиллаж буй бүх улсуудтай хамтран ажиллаж, хамтын дайсан болох олон улсын терроризмтой хатуу тэмцэхэд ямагт бэлэн байна гэжээ.