Ши Жиньпин: Өмнөд Номхон далайн бүсэд шинэ найзтай болсондоо маш баяртай байна
2024-03-25 20:53:07
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 25-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин АИХ-ын ордонд БНХАУ-д төрийн айлчлал хийхээр ирсэн Науру улсын ерөнхийлөгч Адионтой хэлэлцээ хийв.

Ши Жиньпин хэлэхдээ: Хятадад төрийн айлчлал хийхээр ирсэн талыг баярлан угтаж байна. Энэ оны нэгдүгээр сард Науру улс нэг Хятадын зарчмыг баримталж, Хятадтай дипломат харилцаагаа сэргээх улс төрийн шийдвэр гаргасан юм. Энэ бол түүхийн ерөнхий чиг хандлагад нийцэж, цаг үеийн чиг хандлагад нийцсэн алхам юм. Бид анх удаагаа уулзаж байна, гэвч Номхон далайн арлын орнууд надад танил дасал бөгөөд би энэ бүс нутагт гурван удаа айлчлж байсан юм. Өмнөд Номхон далайн бүсэд бидний маш олон хуучин найзууд бий, одоо бас тантай шинээр найзалсандаа би маш их баяртай байна гэжээ.

Адион хэлэхдээ: "Та бүхэнд маш их баярлалаа, энэхүү үзэсгэлэнт сайхан Бээжин хотод ирсэн маань миний хувьд нэр төрийн хэрэг юм. Науру улс Хятадтай дипломат харилцаа тогтоогоод удаагүй байна, бид нэг Хятадын зарчмыг дэмжиж, хүндэтгэж байгаа, энэ бол хоёр талын харилцаа холбооны чухал урьдчилсан нөхцөл юм. Хятадын дэмжлэг болон хамтын ажиллагааны үр дүнд бид үндэсний хөгжлийн зорилтоо илүү үр дүнтэй биелүүлнэ гэдэгт итгэж байна, Науру улс Хятад улстай улам нягт хамтран ажиллахыг хүсэж байна" гэжээ.