"Крокус сити холл"-д 137 хүн эрсджээ
2024-03-25 09:03:23
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 25-ны өглөө Москва хотын Басман дүүргийн шүүхээс Москва муж дахь "Крокус сити холл" концертын танхимд болсон террорист халдлагад шууд оролцсон байж болзошгүй дөрвөн сэжигтнийг баривчлах зөвшөөрөл өгчээ.

Оросын Мөрдөн байцаах хороо орон нутгийн цагаар гуравдугаар сарын 24-нд нийтэлсэн мэдээгээр, террорист халдлага үүссэн "Крокус сити холл" концертын танхимаас 137 хүний цогцос, түүний дотор 3 хүүхэд олдсон байна. Хэргийн газарт үзлэг хийж, хохирогчдын цогцсыг танин тодорхойлох ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор 62 цогцсын хэн болохыг тогтоогоод байгаа бөгөөд бусад хохирогчдод генетикийн шинжилгээ хийж байна.