Эрээн, Замын-Үүдийн эдийн засгийн бүс байгуулна
2024-03-25 14:23:07
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад, Монгол хоёр улсын Эрээн хот болоод Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлыг Хятадын Төрийн зөвлөл зөвшөөрөв. Энэ нь үндэстэн дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны чухал төсөл болно гэж Өвөр монголын хэвлэлд мэдээлжээ. 

Хятад, Монгол улсын удирдагчдын бүс байгуулах асуудлаарх нийтлэг ойлголтод үндэслэж, Хятадын “Бүс ба Зам” санаачилга, Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой. Эдийн засгийн бүс байгуулснаар хоёр орны эдийн засгийн харилцан нөхөх давуу тал сайжирч, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, хүний нөөцийн хүчний солилцоонд эерэгээр нөлөөлж, аж үйлдвэрүүдийн хамтын ажиллагаа, хил орчмын бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм. 

Бүсийн Хятадын талын газар Эрээнийн хилийн авто замын боомтын баруун хойд талд 9.03 хавтгай дөрвөлжин километр талбайтай юм. Уг бүс нь зүүн талаараа боомтын ачаа тээврийн шугамнаас 70 метр, урд талаараа хилийн сэргийлэлтийн хашлага, баруун талаараа хилийн заставаас 600 метр, хойд талаараа нь хилийн хороотой бүсийн урд хил хүртэл газрыг хамарч байна. 

Хамтын ажиллагааны бүсийн төв хэсгийг зүүн, баруун хоёр хувааж бүсчилсэн хяналт хэрэгжүүлэх юм. Энэ зохион байгуулалт нь тус бүсэд эдийн засгийн олон үйл ажиллагааг үр дүнтэй удирдаж, хянах боломжтой болгоно.

Эдийн засгийн бүс байгуулснаар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн хөгжилд түлхэц болно. Хоёр талын компаниудад бизнесийн шинэ боломж олгохын зэрэгцээ, хил орчмын нутгийн эдийн засгийг сайжруулж, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, оршин суугчдын амьжиргааг дээшлүүлэхэд туслах юм.