Дээд хэмжээний форум Бээжинд болов
2024-03-25 14:10:04
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Хятадын хөгжлийн дээд хэмжээний форумын 2024 оны хурал Бээжингийн Дяо Юй Тай зочид буудалд болов. Энэ оны форумд гадаадын үндэстэн дамнасан 100 орчим компанийн гүйцэтгэх захирал оролцож байна. Зочдын 30 гаруй хувь нь Америкаас ирсэн бөгөөд өмнөх оны форумтай харьцуулахад оролцоо ихээхэн нэмэгджээ. Хятадын хөгжлийн дээд хэмжээний форумын анд нөхдийн хүрээ тасралтгүй өргөжиж байна. Үүний нэгэн илэрхийлэл бол, энэ удаагийн форумд дэлхийн үндэстэн дамнасан 11 компанийн гүйцэтгэх захирал анх удаа оролцож байна.

Колумбын их сургуулийн профессор Жеффри Сакс хэлэхдээ, Хятад улс дэлхийн олон талтай нээлттэй эдийн засгийн харилцаагаа хадгалахын тул хичээж байна. Тэргүүний технологийн шийдвэрлэх төслүүд, цахилгаан автомашин, цэвэр эрчим хүч, 5G дижитал технологи нь дэлхий нийтэд боломж, ашиг тус авчирч байгаа юм гэв.

 

Уртнасан