Боао-гийн форум маргааш эхэлнэ
2024-03-25 09:06:31
Share
Share this with Close
youtube WeChat

Боао-гийн Азийн чуулга уулзалт маргааш 3 дугаар сарын 26-нд Хайнаний Боаод эхэлж, 29-нд өндөрлөнө. “Ази тив хийгээд дэлхий: Хамтын сорилт, хамтын хариуцлага” сэдвийн дор зохиогдох энэ оны чуулга уулзалтад нь “Дэлхийн эдийн засаг”, “Шинжлэх ухаан технологийн инноваци”, “Нийгмийн хөгжил”, “Олон улсын хамтын ажиллагаа” гэсэн дөрвөн агуулга багтаж байгаа бөгөөд салбар форумын 40 гаруй арга хэмжээ зохиох юм.

Өнөөдөр 25-ны үдээс өмнө чуулга уулзалтын хэвлэл мэдээллийн төв ажиллаж эхлэх бөгөөд форумын бэлтгэл ажил бүрэн хангагджээ.


Уртнасан