Хятад улс дэлхий нийтэд ямар боломжууд олгох вэ?
2024-03-25 15:06:16
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын хөгжлийн форумын 2024 оны ээлжит хурал өчигдөр гуравдугаар сарын 24-нд нээгдэж,  "Хятадын тогтвортой хөгжил" сэдвийн тойронд хоёр өдөр үргэлжиллээ. Өнөөдөр, 3 сарын 25-нд Хятад улсын тогтвортой хөгжил, олон улсын хамтын ажиллагааны боломжуудын тухай семинар дээр Хятадын Худалдааны яам, Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны албаны хүмүүс Хятад улсын нээлттэй хөгжил  нь дэлхийн аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээг оновчтой болгох, шинэчлэхэд түлхэц болно гэдгийг онцолжээ.

Хятадын Худалдааны яамны дэд сайд Гүө Тинтин: Хятадын инновацын чадавх байнга нэмэгдсээр байна. Бид дэлхийн хамгийн том судалгаа шинжилгээний боловсон хүчний багтай, дэлхийн хамгийн олон шинэ бүтээлийн патентын зөвшөөрөлтэй. Судалгаа, дэвшилтэт технологийн салбарын хөрөнгө оруулалт олон жилийн турш хоёр оронтой тооны төсөлтөө хадгалж ирсэн. Түүнчлэн ухаалаг үйлдвэрлэл зэрэг салбарт шинэлэг хэрэглээний хувилбарууд байнга гарч ирж, дижитал болон ногоон хөгжил хурдацтай хөгжиж, дижитал эдийн засгийн цар хүрээ дэлхийд хоёрт орж, бодит эдийн засаг хоорондын уялдаа нэгдэл тасралтгүй гүнзгийрсээр байна гэв.

Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны сайд Жинь Жуанлүн: Хятад улс шинэ үйлдвэржилтийг ахиулж, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог эрчимтэй бүтээн байгуулснаар хөгжлийн асар их эрч хүч бий болж, аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд өргөн орон зай бий болгож, дэлхийн олон компаниуд Хятадад ирж шинийг санаачилж, бизнес эхлүүлэх боломжууд бий болгосон гэв.