Таримын хотгороос жилд 20 тэрбум шоо метр хий олборлодог
2024-03-25 15:09:50
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын хамгийн том, хамгийн гүний байгалийн хийн орд бол ШУӨЗО-ны Таримын хотгорын нефть, хийн орд юм. Энэ он гарсаар тухайн ордод шинээр 14 цооног нэмэгдсэнээр жилд 20 тэрбум шоо метр байгалийн хий олборлох болжээ.

Тус ордыг 2009 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд нийтдээ 270 гаруй цооногоос өдөрт 60 сая шоо метр хий олборлодог. Ашиглаж эхэлснээс хойш 180 тэрбум шоо метр байгалийн хий олборлож, 100 гаруй сая хүний өдөр тутмын хэрэглээг хангаж байна.