Ши Жиньпин, Шиомара Кастро нар харилцан мэндчилгээ дэвшүүлжээ
2024-03-26 09:57:12
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүгд Найрамдах Хондурас улсын ерөнхийлөгч Шиомара Кастро нар гуравдугаар сарын 25-нд хоёр орон дипломат харилцаа тогтоосны нэг жилийн ойг тохиолдуулж харилцан баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Ши Жиньпин, Хятад Хондурас дипломат харилцаа тогтоосон нь түүхэн хөгжлийн урсгалд нийцсэн улс төрийн зөв шийдвэр бөгөөд хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг  сонирхолд нийцнэ гэдгийг туулсан зам гэрчилж байна. Хоёр орны харилцааны хөгжлийг миний бие дээд хэмжээнд чухалчилдаг бөгөөд эрхэм ерөнхийлөгч тантай хамтран зүтгэж, дипломат харилцаа тогтоосны нэг жилийн ойг боломж болгон, харилцан улам сайн дэмжиж, олон салбарын хамтын ажиллагааг тэлж, сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлооход бэлэн байна гэжээ.

Шиомара Кастро, Хондурас улс "Нэг Хятад"-ын зарчмыг тууштай баримталж, Хятад улстай бие даасан, харилцан хүндэтгэсэн хоёр талт харилцааг хөгжүүлэх болно. Хоёр ард түмний найрамдал үеийн үед батжин хөгжих болтугай гэжээ.