Ойн гүнд үлдсэн Эвэнк урц
2024-03-26 14:58:58
Share
Share this with Close
youtube WeChat

Урт шургааг мод босгож, модны холтос, амьтны арьсаар ороосон урцад амьдарч, цүү хаялцан наадаж, зэрлэг амьтдын тулаан дуурайж бүждэг, их ой тайгад амьдардаг хүмүүсийг та мэдэх үү. Хятадын хамгийн сүүлчийн анчид болох энэ хүмүүс гучин мянгуулаа. Тэднийг Эвэнкүүд гэдэг. 

Энэ бол Өвөр Монголын Жаланьтунь хотын Эвэнк угсаатны суурин юм. Тэдний уламжлалт амьдралыг ойлгоцгооё. 

ӨМӨЗО-нд 4 сая гаруй монголчуудтай зэрэгцэн эвэнк, орцон, дагуур гурван үндэстэн ястан бий. Эвэнк гэдэг нь Эвэнк үндэстний ерөнхий нэршил бөгөөд ой тайгад амьдардаг хүмүүс гэсэн  утгатай. Эвэнкүүд өөрийн үсэг бичиггүй боловч өдөр тутмын амьдралд өөрийн хэлээр ярьдаг. Хүн ам цөөн энэ үндэстэн Хятадын зүүн хойно, Их Хянган давааны ойд амьдарч ирсэн түүхтэй. Эртнээс тусгаарлагдмал байдлаар нүүдэллэн амьдарч ирсэн тэднийг "Гурван үндэстний цөөнх" гэж нэрлэж хэвшжээ. 

2003 оноос бүс нутгийн экологийг хамгаалах зорилгоор Эвэнк анчдыг буугаа хураалгаж, ан хийхийг хориглосон байдаг. Хэдэн зуу, мянган жил ан гөрөө хийж ирсэн тэд ийнхүү шинэ амьдралд хөл тавьж, нүүдэлчин амьдралаа орхин уулнаас бууж тал нутагт суурьшсан байна. Үүний зэрэгцээ, "гурван үндэстний цөөнх"-ийн амьдралыг өөрчилж, хөгжилд хүргэхийн тулд өвөрмөц соёл, байгалийн давуу талаа ашиглаж аялал жуулчлал, тариалан, мал аж ахуй хөгжүүлэхэд нь өөртөө засах орноос дэмжиж ирсэн байна.

Энэ өвөл зүүн хойд нутагт цас мөсний аялал жуулчлал ид хүчээ авч байх үед Эвэнкүүдийн уламжлалт наадам жуулчдын сонирхлыг ихэд татжээ. Эвэнкүүд арьсан дахаа өмсөж, "Цүү хаях” тэмцээнээ сэргээж, үндэсний соёлоо олон хүнд таниулахыг хичээж байлаа.

Овоо тахилга, цүү хаях, амьтны хөдөлгөөн дуурайсан бүжиг нь Эвэнк хүмүүсийн ажил хөдөлмөрч, баатарлаг зориг зүрх, үндэсний зан чанарыг өөртөө шингээсэн байдаг.