Эдийн засаг эхний хоёр сард тогтвортой өсөв
2024-03-26 16:30:13
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 26-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас хэвлэлийн хурал хийлгэж, эхний хоёр сарын Хятадын эдийн засгийн байдлын талаар Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны албан тушаалтан мэдээлэл хийв. 

Эхний хоёр сард Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтөө хадгалав. Жилд 20 сая юаниас давсан орлоготой аж үйлдвэрийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 7 хувиар өссөн. Өнгөрсөн оны 12 дугаар сараас 0.2 нэгжээр нэмэгдсэн. Үүн дотор үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт тогтвортой өсч, эхний хоёр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар өссөн. Үйлдвэрлэлийн салбарт оруулсан хувийн хөрөнгө оруулалт хоёр оронтой тоогоор нэмэгдэж, технологийн шинэчлэлтэд хийсэн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 15.1 хувиар өссөн байна. 

Гаалийн ерөнхий газрын тоо баримтаас үзвэл, эхний хоёр сард ам.доллараар тооцсон Хятадын үйлдвэрийн гадаад худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 5.5 хувиар өссөн. Үүн дотор машин техник, гэрийн цахилгаан хэрэгслийн экспорт хоёр оронтой тоогоор өссөн. Мөн мэдээлэл, харилцаа холбооны салбар мөн тогтвортой өсөлтөө хадгалж, жижиг дунд үйлдвэрлэл сайжирч байна. Энэ онд үйлдвэрлэл, эдийн засагт гадаад хүчин зүйлийн сөрөг нөлөөл их байгаа ч эдгээр салбарын хөгжил уян хатан чанартай тул сорилтыг даван туулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.