Хятад кибер халдлага үйлдсэн гэдэг нь үндэслэлгүй гүтгэлэг гэв
2024-03-26 15:13:26
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 25-нд Хятад улсаас Их Британид суугаа элчин сайдын яам мэдэгдэл гаргав. Их Британид кибер халдлага үйлдсэн гэх үндэслэлгүй шалтгаанаар Хятадын тодорхой хувь хүн, компаниудад хориг тавьсныг эрс шүүмжлэв. 

Хятад улс Их Британийн эсрэг кибер халдлага үйлдсэн гэдэг нь ямар ч үндэслэлгүй, гүтгэлэг гэж Хятад улс эрс эсэргүүцэл илэрхийлэв. Харин эсрэгээрээ кибер халдлагын гол хохирогчдын нэг нь Хятад бөгөөд хууль тогтоомжийн дагуу бүх төрлийн кибер ажиллагааны эсрэг тууштай тэмцэж ирсэн. Кибер халдлагыг хэзээ ч өөгшүүлэн дэмжиж байгаагүй гэжээ.